
“3 сарын 21” Дэлхийн дауны хам шинжийн өдөр
Жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны хам шинжийн өдөр болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жил уг өдрийг “Ганцаардлын эсрэг хамтдаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдрийг угтан Орхон аймгийн ЭМГ-аас ДАУНЫ ХАМ ШИНЖТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, НИЙГМИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, мөн тэдэнд чиглэсэн эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэгийг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

