Эрдэм шинжилгээний чуулган бүсийн хэмжээнд зохион байгуулагдлаа

Эрдэм шинжилгээний чуулган бүсийн хэмжээнд зохион байгуулагдлаа

Дэлхийн эмч нарын баяр, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 50 жил, Өрхийн анагаах ухааны холбооны 25 жилийн ойг угтан ”Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний манлайлал” сэдвийн уриан дор эрдэм шинжилгээний чуулган бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж Ховор тохиолдол болон Эмнэл зүйн төрлөөр оролцсон шилдэг илтгэлийн эзэд тодорлоо.

Ховор тохиолдлын төрөлд:

Тэргүүн байр: Ц.Наран-Эрдэнэ, Г.Бадрал, А.Алгирмаа, Н.Батзориг

Илтгэлийн сэдэв: “Зүүн титмийн багана артери, ховдол хоорондын өмнөд уруудах салааг хамаарсан бүлэн бүхий зүрхний цочмог шигдээсний үед титэм судсан дотуурх баллон тэлэх эмчилгээг бүлэн хайлуулах эмчилгээтэй хавсруулан хийсэн тохиолдол” БОЭТ

Дэд байр: Г.Номин-Эрдэнэ, Э.Анхтуяа

Илтгэлийн сэдэв: “Менингококкцемийн тохиолдлын оношилгоо” БОЭТ

3-р байр: Г.Баянжаргал, Б. Хулан, Х.Нандинцэцэг, Ч.Бямбадорж

Илтгэлийн сэдэв: “Ургийн баруун тосгуурын изомеризм хамшинж”

Орхон аймгийн “Маро клиник” эх ураг, охид эмэгтэйчүүдийн эмнэлэг, БОЭТ

Тусгай байр: А.Золжаргал, Д.Нэргүй, Ж.Мөнххүү, Д.Анхтуяа, Г.Болортунгалаг, П.Түмэнжаргал, Т.Должин, Р.Батсолонго, Б.Энхтайван

Илтгэлийн сэдэв: “Усан замын тээвэрлэлт эмнэлзүйн ховор тохиолдол”

Хөвсгөл АНЭ Хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээ “Хөвсгөл АНЭ, эмч, сувилагч, жолооч, “Ханх сумын эмч ЭХЭМҮТ, Хүүхдийн эрчимт эмчилгээ, зөвлөх

Эмнэл зүйн төрөлд:

Тэргүүн байр: Г.Шагдарсүрэн, Т.Одонтунгалаг, Я. Оюу-эрдэнэ, Ё.Сувд-эрдэнэ, Х.Нандинцэцэг Баян-Өндөр мед эмнэлэг, БОЭТ

Дэд байр: М.Алтанбек, Ч.Балдорж

Илтгэлийн сэдэв: “Орхон аймагт өвдөгний дурангийн мэс заслын практик хэрэглээний өнөөгийн байдал” БОЭТ

3-р байр: С.Энхмаа

Илтгэлийн сэдэв: “Бүлэн хайлуулах эмчилгээний үр дүн” БОЭТ

Тусгай байр: Б.Баянмөнх, Д.Мөнхзаяа, О.Эрдэмбаяр, Д.Отгонтунгалаг, Б.Болортунгалаг

Илтгэлийн сэдэв: “Насанд хүрсэн эрүүл эрэгтэйчүүдийн тестостероны хэмжээг биохимийн зарим үзүүлэлтүүдтэй харьцуулсан нь” ХБХОЭДТ