
Явган алхалтын холбоодын 200 ахлагч, гишүүдэд витамины багц гардуулан өглөө
Алхалт нь хүний бие, сэтгэл зүйд олон талын ач тустай, энгийн атлаа үр дүнтэй дасгал хөдөлгөөн юм. Баян-Өндөр сумын ИТХ-аас хэрэгжүүлж буй “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Алхалтын холбоотой хамтран “Эрдэнэт-50” 10 км-ийн алхалтын үйл ажиллагаанд оролцох Монгол Улсын 21 аймгийг төлөөлөн хүрэлцэн ирж буй явган алхалтын холбоодын 200 ахлагч, гишүүдэд талархал илэрхийлж, витамины багц болон нийт оролцогчдод зориулсан витамин С-г аймгийн Алхалтын холбоонд гардуулан өглөө.



