
“EPIC II” ТӨСӨЛ ОРХОН АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр FHI 360 байгууллага болон Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран хэрэгжүүлж буй “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх EPIC II” төсөл хэрэгжиж эхлээд байна.


Уг төсөл халдварт болон зоонозын өвчний эрсдэлийг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, орон нутгийн болон үндэсний түвшний бэлэн байдлыг сайжруулах зорилготой юм.
Төслийн хэрээнд орон нутгийн эрсдэлийн харилцаа холбооны (ЭХХ) баг байгуулагдаж, анхны уулзалтаа зохион байгууллаа. Уулзалтаар зохион байгуулах ажлын төлөвлөгөө, багийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг хэлэлцэн баталлаа.



