“Зөвийг дадал болгоё”

Орхон аймагт уламжлал болгон зохион байгуулж буй “Зөвийг дадал болгоё” шүд, гар угаалтын аварга шалгаруулах тэмцээн “Бүх хайраа гэр бүлдээ” төслийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн нь хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл ахуй, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, гэр бүл–цэцэрлэгийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор явагдсан бөгөөд олон цэцэрлэгийн авьяаслаг бяцхан оролцогчид өрсөлдөв.

Тэргүүн байр– 2613 оноогоор Баян-Өндөр цэцэрлэг-ийн “Шүдний найзууд” баг Удирдагч: Б. Сувд-Эрдэнэ эрхлэгч

Дэд байр-2598.6 оноогоор IV-р цэцэрлэг-ийн “Инээдэг жаалууд” баг Удирдагч: Минж эрхлэгч

Гутгаар байр– 2593.7 оноогоор Одод цэцэрлэг-ийн “Сүүн шүдхэн” баг Удирдагч: Б. Энхцэцэг эрхлэгч

  • Шилдэг эмч: X-р цэцэрлэг-ийн Б. Наранцэцэг
  • Шилдэг багш: IV-р цэцэрлэг-ийн Ц. Долгормаа

Хүүхэд багачуудын эрүүл зөв дадлыг төлөвшүүлэх үйлсэд идэвх санаачилгатай оролцсон нийт багш, эмч, эцэг эхчүүд болон бяцхан оролцогчдод баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье