“ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ” АЯНЫ ХҮРЭЭНД ОРХОН АЙМАГТ ОЛОН МЭРГЭЖЛИЙН БАГ АЖИЛЛАЛАА
Орхон аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвд “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр үеийнхэн болон асран хамгаалагчдад чиглэсэн олон мэргэжлийн багийн үзлэг, үнэлгээ, зөвлөгөө, дэмжлэгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд:
- Сэргээн засахын эмч
- Хөдөлмөр засалч
- Хөдөлгөөн засалч
- Хэл засалч
- Сэтгэлзүйч
Тусгай хэрэгцээт боловсролын багш зэрэг мэргэжилтнүүд оролцож:
- Хөгжлийн хэрэгцээг тодорхойлох
- Олон талт үнэлгээ хийх
- Хөгжлийн дэмжлэг үзүүлэх
Асран хамгаалагчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэх үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Давхардсан тоогоор 84 хүүхэд, өсвөр үеийнхэн үзлэг, үйлчилгээнд хамрагдлаа.



