“Эрүүл мэндийн ногоон төгөл”

“Эрүүл мэндийн ногоон төгөл”

Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд “Эрүүл мэндийн ногоон төгөл” байгуулах зорилгоор Баян-Өндөр хайрхан-ы рашааны арын толгодод Эрүүл мэндийн салбарын хамт олон мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд хаврын тариалалтаар 650 ширхэг мод тарьсан бөгөөд намрын тариалалтаар 450 ширхэг мод нэмж тарин, нийт 1100 мод бүхий “Эрүүл мэндийн ногоон төгөл”-ийг байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү бүтээлч ажил нь байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм. Мөн байгууллага хамт олны идэвх санаачилга, нийгмийн хариуцлагыг илэрхийлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.