
Зооноз өвчний үеийн бэлэн байдлын хариу арга хэмжээг чадвахжуулах дадлага сургуулилт
Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Хойд бүсийн аймгуудын эрсдэлийн харилцаа холбооны багуудын Зооноз өвчний үеийн бэлэн байдлын хариу арга хэмжээг чадвахжуулах дадлага сургуулилт Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байна.Дадлага сургуулилтаар:
- Халдварт болон зоонозын өвчний (Боом, шувууны томуу) зэрэг дэгдэлтийн үед Эрсдэлийн Харилцаа Холбоо болон Олон Нийтийн оролцооны (ЭХХОНО)багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадавхыг сорьж үнэлэх
- Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрсдэлийн харилцаа холбооны бодит бүтээгдэхүүн боловсруулах, зохицуулалтын механизмыг идэвхжүүлэх
- Олон нийтийн оролцоог хангах, мөн бодит цагийн дарамт болон үйл ажиллагааны хязгаарлалтад нийцүүлэн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чадвараа нэмэгдүүлэх юм.


