УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг Орхон аймагт зохион байгууллаа.

Арга хэмжээнд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Д.Даваалхам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Д.Оюунбилэг, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Заяабаатар, Эрүүл мэндийн яамны төлөөлөл, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд болон сум, багийн төлөөллүүд оролцлоо.

Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлого, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж, харилцан туршлага солилцов.

Сургалтаар:

  • “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент”
  • “Эрүүл мэндийн салбарын урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, цаашдын чиглэл”
  • “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”
  • “Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын чиг хандлага”
  • “Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн өнгөрсөн, одоо, ирээдүй”
  • “Ажлын байрны эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалсан өвчлөл, хяналт, урьдчилан сэргийлэлт”

сэдвүүдээр мэдээлэл хүргэж, оролцогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.

Мөн арга хэмжээний үеэр Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран ажиллах гэрээ байгуулж, хүний нөөцийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү арга хэмжээ нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.