“СУРАЛЦАХУЙН НҮҮДЭЛ” БЭСРЭГ НААДАМ

“СУРАЛЦАХУЙН НҮҮДЭЛ” БЭСРЭГ НААДАМ

“СУРАЛЦАХУЙН НҮҮДЭЛ” БЭСРЭГ НААДМЫН ҮЕЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Суралцахуйн нүүдэл” бэсрэг наадмын үеэр иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Арга хэмжээний хүрээнд:

  • Хэвлийн эхо шинжилгээ – 42 иргэн
  • Танита аппаратаар биеийн бүтцийн үзүүлэлт тодорхойлох үйлчилгээ – 45 иргэн
  • Зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ) – 83 иргэн
  • Элэгний В вирусийн түргэвчилсэн шинжилгээ – 46 иргэн
  • Элэгний С вирусийн түргэвчилсэн шинжилгээ – 46 иргэн
  • Өлөн үеийн цусан дахь сахрын шинжилгээ – 28 иргэн

Бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээ:

  • ДОХ/ХДХВ – 28 иргэн
  • Тэмбүү – 28 иргэн
  • Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгаа – 78 иргэн
  • Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ – 3 иргэн

Нийт 427 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.