
Орхон аймгийн баяр наадмын бэлтгэл хангах
Орхон аймгийн баяр наадмын бэлтгэл хангах Эрүүл мэндийн салбар хороо хуралдаж наадмын өдрүүдэд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний зохион байгуулалт, бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ.
Хуралд Баяр наадам зохион байгуулах хороон дарга Б.Оюун-Эрдэнэ оролцож наадмын өдрүүдээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх цэгүүдийн мэдээлэл, ӨЭМТ-үүдийн ажиллах цагийн хуваарь болон шаардлагатай мэдээллийг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэж ажиллахыг үүрэг болголоо.


