“МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” ТОДОРЛОО

“МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” ТОДОРЛОО

ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС “МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” ТОДОРЛОО

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” цолоор шагнагдсан Мэс заслын тэргүүлэх зэргийн эмч С.Зүмбэрэл танд Эрүүл мэндийн салбарын нийт хамт олноос халуун баяр хүргэе.

Эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тасралтгүй 54 жил ажилласан бөгөөд Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, Зөвлөх поликлиник эрхэлсэн орлогч дарга, Түргэн тусламжийн албаны дарга, Гэмтэл согог сэргээн засах клиникийн тасгийн гэмтлийн их эмчээр ажиллан нийт 4200 гаруй хүнд ерөнхий мэс заслын хагалгаа, 1000 гаруй хүнд гэмтэл согог заслын хагалгаа, 200,000 гаруй хүнд эрүүл мэндийн цогц эмчилгээ хийж, сургалт зөвлөгөө өгч, 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж гаргасан туршлагатай сурган хүмүүжүүлэгч юм.

С.Зүмбэрэл нь анхны мэс заслын эмэгтэй эмч, гэмтлийн тасгийн анхдагч эмч нарын төлөөлөл бөгөөд хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх хэсгийн эмнэлгийг байгуулах ажлыг гардан зохион байгуулж, Эрдэнэт хотын өрхийн эмнэлгийн анхны суурийг тавилцсан байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжил, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлэн Монгол улсын “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” цолоор шагнагдсан Эрдэнэт хотын анхны эмэгтэй мэс засалч, хүндэт эмч, ахмад зүтгэлтэн танд дахин баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!