
Хоолны хордлогоос урьдчилан сэргийлье
Баяр, амралтын өдрүүдэд аялал, зугаалгаар явахдаа хүнсний аюулгүй байдлаа хангаж, хоолны хордлогоос урьдчилан сэргийлье.
Иргэд та бүхнийг аялал, зугаалгаар явахдаа дараах зөвлөмжийг мөрдөхийг уриалж байна.
Амархан муудахгүй, баталгаатай хүнс, хүнсний бүтээгдэхүүн сонгох
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг сайтар шалгаж худалдан авах
Хүнсийг нарны шууд тусгалаас хол, хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалах
Мах, сүү зэрэг түргэн муудах хүнсийг хөргүүртэй сав, мөсөн элемент ашиглан тээвэрлэх
Хоол бэлтгэх болон хэрэглэхийн өмнө гараа угааж, хүнсний ариун цэврийг сахих
