
ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ НААДАЦГААЯ…
Баяр наадмын өдрүүдэд жолооч та замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцоорой.
Замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон хайртай дотны хүмүүс, мөн бусад зорчигч, явган зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна.
- Хурдыг зөв тохируулж, аюулгүй зай барих
- Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо барихгүй байх
- Аюулгүйн бүсээ тогтмол хэрэглэх
- Ядарсан, нойрмог үедээ жолоо барихаас зайлсхийх
- Явган зорчигч болон бусад тээврийн хэрэгсэлд хүндэтгэлтэй хандах
