“Цусны донорын дэлхийн өдөр” -2024

“Цусны донорын дэлхийн өдөр” -2024

Энэ жил “ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР”-г “Амьдрал бэлэглэсэн 20 жил: Цусны донор танд баярлалаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр үе үеийн цусны доноруудаа хүлээн авч, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Мөн бусдын амь насыг аврах сайн үйлсийн аянд нэгдэж үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж шагнаж урамшуулсан юм.

Үүний сацуу энэ жил Орхон аймагт “ХҮНДЭТ ДОНОР” 2-оор нэмэгдэж нийт 94 хүндэт донортой болсныг онцоллоо.

Хамтран ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.