Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа.
“Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриатай Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян улс орон даяар явагдаж байгаатай холбогдуулан их дээд сургуулийн 20 оюутан, залуус хамрагдлаа. Тус сургалтаар:
- Амилуулах тусламж, яаралтай үед авах арга хэмжээ
- Халдварт бус өвчний өнөөгийн байдал эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Сэтгэцийн эрүүл мэнд
- Өглөөний цайны ач тус
- Амны хөндийн эрүүл ахуй
- Хорт зуршил
- Бэлгийн боловсрол зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдсан. Оюутан, сурагчид сургагч багшаар бэлтгэгдсэнээр
Оюутнуудын эрүүл мэндийн боловсрол, эрүүл зан үйл, хандлага нэмэгдэнэ
Оюутнууд эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдалт нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм.
Хамтран ажилласан Улаан загалмайн хороонд талархал илэрхийлье.