“Өглөөний цай – Эрүүл мэнд” өдөрлөг зохион байгууллаа.
Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлж, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, хоол тэжээлтэй холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Өглөөний цай – Эрүүл мэнд” өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт Орхон аймгийн төрийн байгууллагын 100 гаруй албан хаагчид болон иргэд оролцлоо. Хоол тэжээлийн үндэсний судалгаагаар насанд хүрэгсдийн тэн хагас,гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жин таргалалттай , эрүүл бус хүнсний хэрэглээ 99,2 % өглөөний цай уудаг 61,5% , хааяа уудаг 34,6%, огт уудаггүй 3,4% тай гарсан. Иймээс хүүхэд, залуучууд, гэр бүлд чиглэсэн эрүүл, шим тэжээллэг өглөөний цайг энгийн гар доорх хүнсээр хэрхэн хийх талаар мэдлэг олгох хэрэгцээ шаардлага байна.