
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
Улаанбурхан өвчний эрчтэй тархалтыг тогтоон барих, сааруулах оновчтой бодлого хэрэгжүүлж богино хугацаанд үр дүнд хүрэв.
Улаанбурхан өвчний нэг өдрийн халдварын тохиолдлын тоо 200 орчим байсан бол сүүлийн 90 хоногт энэ тоог 2-5-д барьж байна.
Нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлж Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд 65 хувьд хүргэлээ. Улаанбурхан өвчинтэй тэмцэх хамгийн том, үр дүнтэй ажил бол дархлаажуулалт.
