Шинэхэн гавьяатаа хүлээн авлаа
Орхон аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв нь 50 жилийн түүхэндээ нийт 6 гавьяат төрүүлсэн бахархалт хамт олон билээ. Монгол Улсын Хүний Гавьяат Эмч цол хүртсэн эрхэм эмчээ нараа өнөөдөр халуун дотноор угтан авч, баяр хүргэлээ.
Эрүүл мэндийн салбарт олон жил зүтгэж, мянга мянган хүний эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан хөдөлмөрийг нь төр, засаг ийнхүү өндрөөр үнэлсэн нь бид бүхний бахархал юм.
