Орхон Медвик диализийн төв

Дэлхийн бөөрний өдрийг тохиолдуулан Орхон Медвик диализийн төв нь Улаанбаатар хотоос судасны мэс засалч эмч урин ажиллуулж, диализийн аппаратад ордог өвчтөнүүддээ бөөрний нарийн мэргэжлийн үзлэг, эхо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь диализийн эмчилгээ хийлгэж буй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, цаашдын эмчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.