
ХӨСҮТ-ийн дэмжлэгт хяналтын баг Орхон аймагт ажиллалаа
2026 оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Орхон аймагт ажиллаж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн сүрьеэгийн диспансер, тасаг, лабораторид төлөвлөгөөт дэмжлэгт хяналт хийлээ.

Ажиллах хугацаанд Орхон аймгийн 2025 оны сүрьеэгийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж үйлчилгээний зохион байгуулалт, ажлын байрны нөхцөл, хүний нөөц, өвчний илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хяналт, эмийн менежмент, халдвар хамгааллын хэрэгжилттэй танилцаж, өмнөх дэмжлэгт хяналтын үеэр өгөгдсөн зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэв.

Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлага болон холбогдох эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, нөхцөл байдлыг танилцуулан цаашид зөвлөмжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

