
Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр
Аутизмыг таниулах дэлхийн өдрийг тохиолдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь аутизмтай хүмүүс, тэдний гэр бүл болон асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, нийгэмд хүлээн зөвшөөрөх хандлагыг төлөвшүүлэхийг уриалдаг. Энэ хүрээнд олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг тэгш хангахыг онцолдог.
Дэлхий даяар ойролцоогоор 127 хүн тутмын 1 нь аутизмын эмгэгтэй гэж оношлогддог байна.
Аутизмыг эрт илрүүлэх, хүртээмжтэй боловсрол олгох, гэр бүл болон нийгмийн халамж, дэмжлэгийг сайжруулах нь аутизмтай хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй юм.

