
АНТИБИОТИК ТЭСВЭРЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Антибиотикийг буруу, дураараа хэрэглэвэл нян “дасалтай” болж, эм үйлчлэхээ больдог.Үүнийг антибиотикийн тэсвэржилт гэнэ.
ЯАГААД АЮУЛТАЙ ВЭ?
- Энгийн халдвар ч эмчлэгдэхгүй болно
- Эмнэлэгт хэвтэх хугацаа уртсана
- Хүндэрч, амь насанд аюул учруулж болно
ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АЛДАА:
- Ханиаданд антибиотик уух
- Эмчийн зааваргүй хэрэглэх
- Эмийг дутуу уух, таслах
ЗӨВ ХЭРЭГЛЭЭ:
- Зөвхөн эмчийн заавраар уух
- Тун, хугацааг яг мөрдөх
- Бусдад эмээ өгөхгүй байх
