
“Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай”
Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоо бүрдсэний 345 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” 03 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тогтоолын хүрээнд Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран Эрүүл мэндийн газрын зүгээс Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудын уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдэд “Төвийн бүсийн аймгуудын нөлөөлөл–2026” сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.






