“ЧАДВАРЛАГ СУВИЛАГЧ” ТЭМЦЭЭНД ОРХОН АЙМГИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

“ЧАДВАРЛАГ СУВИЛАГЧ” ТЭМЦЭЭНД ОРХОН АЙМГИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

“ЧАДВАРЛАГ СУВИЛАГЧ” ТӨВИЙН БҮСИЙН СУВИЛАГЧДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД ОРХОН АЙМГИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

“Чадварлаг сувилагч” төвийн бүсийн сувилагчдын чуулган энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ чуулганд Монголын Сувилагчдын нийгэмлэг, ОЛОН УЛСЫН УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, ОХУ-ын Буриад улсын Байкальский базовый медицинский коллежи зэрэг байгууллагуудын төлөөлөл, төвийн бүсийн сувилахуйн төлөөлөл оролцлоо.

Чуулганаар сувилагчийн зөөлөн ур чадвар, ёс зүй, хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн нийгэмлэгийн үйл ажиллагаа, орчин үеийн чиг хандлага, мэргэжилтэн бэлтгэх арга зүй зэрэг сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцэгдэж, оролцогчид харилцан туршлага солилцлоо.

Мөн төвийн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч нарын дунд мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөх ур чадварын тэмцээнд:

  • 1-р байр – Орхон аймаг
  • 2-р байр – Хөвсгөл аймаг
  • 3-р байр – Сэлэнгэ аймаг тус тус шалгарлаа.

Мэргэжлийн ур чадварын тэмцээнд Орхон аймгаа төлөөлөн амжилттай оролцож ТЭРГҮҮН байранд шалгарсан Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдварт, сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч Б.Анхцэцэг, Хавдар, хөнгөвчлөхийн тасгийн ахлах сувилагч Б.Батдулам, Хүүхдийн тасгийн сувилагч Г.Сайнзаяа, Яаралтай тусламжийн тасгийн сувилагч М.Цэрэннадмид, Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Мөнхтуяа нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Мөн тэмцээнд оролцоход бүх талаар дэмжлэг үзүүлсэн Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Жаргалант сумын эрүүл мэндийн төв болон бусад эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ талархалаа илэрхийлье