
“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” орон даяар эхэллээ.

“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг Аймгийн онцгой комиссын дарга, Засаг дарга Б.Зоригтбаяр нээж үг хэллээ.

Орхон аймгийн Эрүүл мэндийн алба, эрүүл мэндийн мэргэжлийн анги нь “Химийн хортой бодис алдагдсан ослын үеийн хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд дуурайлган үзүүлэх тактикийн дадлага сургуулилтыг зохион байгуулж, тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхжүүлэх, эрсдлийн үнэлгээ хийх, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага ажлыг хийж гүйцэтгэнэ.

