
”КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ”
ТАКТИКИЙН ДУУРАЙЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Орхон аймгийн Эрүүл мэндийн алба, мэргэжлийн анги нь “Химийн хортой бодис алдагдсан ослын үеийн хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд дуурайлган үзүүлэх тактикийн дадлага, сургуулийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсэгт хүний буруутай үйл ажиллагааны улмаас технологийн “Хүхрийн хүчил” алдагдаж 50-60 хүн хордсон цагийн байдал дээр зохион байгууллаа.


Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Эрүүл мэндийн мэргэжлийн ангийн 15 бие бүрэлдэхүүн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж нэмэлтээр 3 түргэн тусламжийн автомашинтай 3 эмч, 3 жолоочийн хамт эрэмбэлэн ангилах, аюулгүй тээвэрлэх тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаа.


