“Хүн амын бүлэг, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжил хөтөлбөр”
Аймгийн ЗДТГ-ын “Хүн амын бүлэг, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой “Амьдралын алтан 1000 хоног” сургалт 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 13:00 – 17:00 цагийн хооронд Хүүхдийн Ордонд болох тул иргэд, олон нийт та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.
Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар жирэмсэн үеийн эрүүл мэнд, 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, эрүүл мэнд, хөгжил, эх хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө, хүүхдийн шүд, амны хөндийн арчилгаа, хүүхдийн тархины хөгжил зэрэг сэдвээр сургалт зохион байгуулагдана.
Сургалтад хамрагдах хүмүүс дараах линкээр бүртгүүлээрэй: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd6ij1vQ1qFHCR9CGcimDk9AR5iLIbr1kv5MbQM_bTXonZp2w/viewform?usp=send_form&usp=embed_facebook
