“Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай”
“Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” анхдагч хууль батлагдсантай холбогдуулан хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хэрэгжилт, ач холбогдлыг олон нийт болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад сурталчлан таниулах, мэдээлэл өгөх сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтаар:
- Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага
- Тархины үхэлтэй донор илрүүлэх, донорын үйл ажиллагааг зохион байгуулах
- Эмч, эмнэлгийн мэргэжилтний оролцоо
- Салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл хүргэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.





