Эрсдэлийн харилцаа холбооны багийг чадавхжуулах бүсийн сургалт

Эрсдэлийн харилцаа холбооны багийг чадавхжуулах бүсийн сургалт

Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Эрсдэлийн харилцаа холбооны багийг чадавхжуулах Орхон, Булган, Хөвсгөл аймгийг хамарсан бүсийн сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтаар Эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцооны (ЭХХОНО) багийн гишүүдэд:▪️ Эрсдэлийн харилцаа, холбооны үндсэн ойлголт, зарчим, үе шатыг ойлгох, Олон нийтийн оролцоог төлөвлөх, хэрэгжүүлэх арга зүйг эзэмших▪️Стандарт ажиллагааны журмын бүтэц, агуулгыг таньж, байгууллагын нөхцөлд тохируулан ашиглах чадвартай болох▪️Эрсдэлийн үед мэдээлэл түгээх, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх аpra техникийг эзэмших▪️Стандарт ажиллагааны журмын хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний үндсэн шалгуурыг боловсруулах чадвартай болох▪️Тайван цагийн үйл ажиллагааны төлөвлөгөөг олон салбарын оролцоотойгоор боловсруулах зэрэг мэдлэг, ур чадваруудыг тус сургалтаас эзэмших юм.