Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн хүндэт медаль

Эрин зууны бахархал Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн хүндэт медалийг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хөдөлмөр, зүтгэлийг нь өндрөөр үнэлэн хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн билээ.

Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил, хүн ардын эрүүл мэндийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.