Баяр наадмын өдрүүдэд…

Баяр наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбар хороо 6 цэгт тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Тэдгээрт 73 байгууллагын 500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж наадамчин олонд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв.

Баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулах ноцтой асуудал үүсээгүй, эрүүл, аюулгүй 50 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.