Хүүхдийг эмийн хордлогоос сэргийлье!

НЭМҮТ-д 2019-2024 оны эхний хагас жилд бүртгэгдсэн химийн хордлогын 2863 тохиолдлын 52% нь 0-17 насны хүүхдүүд байсан ба нийт тохиолдын 92.5%-ийг санамсаргүй хордлого эзэлж байсан. Санамсаргүй хордлогод өртсөн нийт 1378 тохиолдлын 74.8 хувь нь 0-4 насны хүүхдүүд байгаа бөгөөд шалтгаан нь витамин, даралт, зүрх судасны эм, хлорамин, белизна, хулганы хор зэрэг өргөн хэрэглээний эм, химийн бодисууд байна.

Эх сурвалж: НЭМ-2024 “Эрдэм шинжилгээний цахим хурлын илтгэлийн эмхэтгэл”