БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ
| Мэдээлэл авах мэргэжилтэн: Б.Ариунжаргал /Салбарын хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн/ 7035-4533, 7035-0659, 99212621 Имэйл хаяг: info@or.mohs.gov.mn Имэйл хаяг: ariunjargal@or.moh.gov.mn |
Эрүүл мэндийн газар нь 2026 оны А/48 захирамжаар 37 орон тоотойгоор Удирдлага төлөвлөлтийн хэлтэс, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн төв, Хяналт шалгалтын хэлтэс гэсэн 5 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, салбар нэгжүүдийг бодлогын хүрээнд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.
Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
- Тус хэлтэс нь төрийн албаны тогтвортой байдал, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, албан хаагчдын ажлын үр нөлөө, ур чадвар, чадавхыг бэхжүүлж, албаны өмнө тавигдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх мэргэшсэн, чадварлаг аппарат бүрдүүлэх, эрүүл мэндийн чиглэлээрх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хөгжүүлэх, боловсрол, мэргэжлийн зэргийг тасралтгүй дээшлүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн багц цагийн биелэлтэд хяналт тавих, эрүүл мэндийн ажилтны ажиллах нөхцөл нийгмийн баталгааг дэмжих, урамшуулах, эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, төсвийн төлөвлөлтийг оновчтой төлөвлөн, биелэлтийг хангуулах, тайлагнах, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, санхүү, төсвийн ил тод байдлыг хангах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
- Тус хэлтэс нь эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, байгууллагын дотоод хяналтын багийг удирдлагаар ханган, дүгнэлт, зөвлөмж гаргах, бодлого боловсруулахад оролцох, түүнийг хэрэгжүүлэх ажилд оролцож байгаа албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад чиглэсэн зөвлөмж, дэмжлэгээр цаг тухайд нь хангах, эрүүл мэндийн статистикийн мэдээ, мэдээллийг нэгтгэх, тайлагнах, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
- Тус хэлтэс нь хүн амд хүртээмжтэй, чанартай, аюулгүй өргөн хүрээний тусламж, үйлчилгээг үзүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, анхан шатны болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг хүн амд үзүүлэх, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг зохицуулах, эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Нийгмийн эрүүл мэндийн төвийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
- Тус төв нь нийтийн эрүүл мэндийн чиглэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хүн амын өвөрмөц бүлгүүдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, халдварт, халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, хянах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, халдварт, халдварт бус өвчлөлийн ойрын болон хэтийн төлөв, хандлагыг тодорхойлох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд нутгийн захиргааны, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харилцах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх, шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөлийн тайван цагийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөх, нийтийг хамарсан онцгой нөхцөл үүссэн үед ЭМЯ, ХӨСҮТ-тэй харилцах, эрсдэлийн үеийн мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Тус төвийн бүтцэд эрүүл мэндийг дэмжих, халдварт өвчний тандалт сэргийлэлтийн хэлтэс, халдварт бус өвчний тандалт, сэргийлэлтийн нэгж ажиллана.
Хяналт шалгалтын хэлтсийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
- 2023 онд Мэргэжлийн хяналтын газар татан буугдаж, 2023 оноос ЭМГ-ын Хяналт, шалгалтын хэлтэс болгож, зохион байгуулалтын бүтэц шинээр нэмэгдсэн. Хэлтэс нь 2022 оны Засгийн газрын 479 дүгээр тогтоолын дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Эрүүл ахуйн халдвар хамгаалын хяналтыг орчны эрүүл ахуй, хүнсний эрүүл ахуй, хүүхдийн эрүүл ахуй, халдвар судлалын 4 чиглэл, эмчилгээ оношилгооны чанар аюулгүй байдлын 1 чиглэлийн хяналтыг Төрийн хяналт шалгталтын тухай хуулийн дагуу төрийн захиргааны хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэнэ.


