
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа тул үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах;
Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
Үерийн аюултай бүс нутгаас нүүх;
Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;
Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх;
Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах;
Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах;
Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.