Хачигт халдвараас сэргийлье!
Цаг агаар дулаарч аялал зугаалганд явах хүмүүс ихсэж байгаа тул хачигт хазуулах үед үзүүлэх анхны тусламжийн мэдээлэл хүргэж байна.
Хачигт хазуулах
Хачиг нь өвс, модноос хүн болон амьтны арьсанд шигдэж цусыг сорсноос вандуйны хэмжээтэй болох ба үүнийг хувалз гэж нэрлэнэ. Хачиг нь өвчин үүсгэгч тээж, дамжуулдаг.
Хачигт хазуулсан үед үзүүлэх анхны тусламж
I. Бээлийтэй гараар чимхүүр ашиглан хачгийн толгой хэсгээс чимхэж огцом биш удаанаар алгуур татаж сугална. Чимхүүр байхгүй бол утас ашиглан хачгийн толгойг зангидаад алгуур татаж сугална.
II. Хачгийг шатаах юм уу эсвэл вазелин, хумсны будаг түрхэж болохгүй.
III. Хазуулсан хэсгийг савантай усаар угаах.
IV. Халдвараас сэргийлж, антисиптек тос түрхэнэ.
V. Гараа сайтар угаана.
Хэрэв та хачгийг сугалж чадахгүй бол эмнэлэгт ханд. Хачгийг сугалж авсан ч өвдсөн, тууралт гарсан, томуу төст шинж илэрвэл хачгаар дамжсан халдвар байж болзошгүй тул яаралтай эмнэлэгт хандаарай. Хачигт хазуулсан газар улайх нь халдварт өвчний шинж биш. Мөчдөд хатгуулсан тохиолдолд хорсож өвдөх ба хазуулсан хэсгээс эхлэн хавддаг.