“Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх, бууруулах” төсөл хэрэгжиж байна.

“Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх, бууруулах” төсөл хэрэгжиж байна.

Орхон аймгийн Засаг дарга, НҮБ-н Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгчийн хамтын ажиллагааны хүрээнд “Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх, бууруулах” төсөл хэрэгжиж байна. Стрептококкийн халдварыг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулснаар цаашид үүсэж болох Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх боломжтой юм. НҮБ-ийн Хүүхдийн сан, ЭМХТ-ийн төлөөллүүд тус төслийн нэгдсэн танилцуулга, дэмжлэгт хяналт, тулгамдаж буй асуудлын талаар Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн болон ЕБС-н эмч нарт оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг олгож, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж, хүүхдийн зүрхний эмч нарыг 1 сарын хугацаатай зүрхний хэт авиан сургалтад хамруулна.

Стрептококкийн халдварыг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулснаар цаашид үүсэж болох Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх боломжтой юм.

Тус төслийн хүрээнд Орхон аймгийн ЕБС-н 6-15 насны сурагчдад Хэрэхийн шалтгаант зүрхний эмгэгээс урьдчилан сэргийлэх стрептококкийн хурдавчилсан оношлуурын скринингт хамруулах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.