Шинэ сувилагчийн хөтөлбөр болон урд чадварын түвшинг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо.
Шинэ сувилагчийн хөтөлбөр болон Сувилагч мэргэжилтний хөгжил, ур чадварын түвшинг тодорхойлох жишиг аргачлалын дагуу үнэлэн туршиж үр дүнг тооцон, цаашид хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дархан – Уул аймгуудын Эрүүл мэндийн газрын Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөцийн мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга, Ахлах сувилагч болон сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн сувилахуйн төлөөллүүд оролцож туршлага солилцлоо.