
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд 50 бяцхан зүрхийг эмчлэх зорилгоор “Эрдэнэт – 50 зүрх” төслийг “Бундан” ТББ болон “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотоос “Зүрх мартахгүй” төслийн зүрх судас, чээжний хөндийн мэс заслын эмч, доктор Б.Хашчулуун тэргүүтэй 13 хүний бүрэлдэхүүн өнөөдөр манай аймагт ажиллаж, үзлэг оношилгоо хийж байна.






