“Эрдэнэт – 50 зүрх” төслийн эхний үзлэг, оношилгоо

“Бундан” ТББ болон “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-тай хамтран хэрэгжүүлж буй “Эрдэнэт – 50 зүрх” төслийн эхний үзлэг, оношилгоо өнөөдөр эхэллээ.

Үзлэгт хамрагдаж буй иргэд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ.