
УЛААНБУРХАН, УЛААНУУД – НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ
Хэрвээ таны хүүхэд 10–15 настай (2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн) бол улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулаарай.
Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж,өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байна.
Дархлаажуулалт хийх хугацаа:
- 2026 оны 01 дүгээр сарын 26-наас
- 2026 оны 02 дугаар сарын 06 хүртэл
Хаана?
- Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
- Сум, өрхийн эрүүл мэндийн төв
- Салбар амбулатори
- Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет
Хэрэглэж буй вакцин нь:
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн,
- GMP
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
- Аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм.
Хайртай үрсээ халдвараас хамгаалъя! Нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.
