“Эрдэнэт 50 зүрх” төслийн хүрээнд

“Эрдэнэт 50 зүрх” төслийн хүрээнд зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмч, доктор Б.Хашчулуун тэргүүтэй 13 хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна. Төслийн багийнхан эхний удаагийн үзлэг, оношилгоогоор төслийн үйл ажиллагаа хязгаарлагдахгүй бөгөөд дараагийн ээлжит үзлэг, оношилгоогоор энэ удаад хамрагдаж амжаагүй хүүхдүүдийг бүрэн хамруулахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.

Үзлэг, оношилгооны явцад яаралтай мэс засалд орох шаардлагатай хүүхдүүд оношлогдсон бөгөөд тэдгээр хүүхдүүдийг ирэх долоо хоногт хагалгаанд оруулахаар төлөвлөөд байна.