
УГААРЫН ХИЙН ЭРСДЭЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!
Угаарын хий нь үнэр, өнгө, амтгүй тул анзаарагдалгүйгээр хордлого үүсгэдэг.Угаарын хийн хордлогын эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс:
- Зуухны бүрэн бүтэн байдал алдагдах
- Агааржуулалт хангалтгүй байх
- Яндан богино, малгайгүй байх
- Ханан зуух бөглөрөх, янданг сугалах
- Битүү орчинд машин халаах, цахилгаан генератор ажиллуулах
- Пийшин хөөлөх үед авсан тоосгоны бүрэн бүтэн байдал алдагдах
Сэрэмжтэй байж, зөв хэрэглээг хэвшүүлье!
