“Эрдэнийн чагнуур” шагнал

“Эрдэнийн чагнуур” шагнал

Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Эрдэнийн чагнуур” шагналын эзнээр Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн Дүрс оношилгооны тасгийн дурангийн эмч Зоригтын Болормаа тодорлоо.

Эрүүл мэндийн салбарт оруулж буй үнэтэй хувь нэмэр, мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.