
ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ХҮРЭЭНД
Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй, манлайлан ажилласан эмч, мэргэжилтнүүдээ шагнаж урамшууллаа.
Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Эрдэнийн чагнуур” шагналын эзэн, Шилдэг эмчээр Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн Дүрс оношилгооны тасгийн дурангийн эмч Зоригтын Болормаа тодорлоо.
Мөн дараах нэр хүндтэй шагналуудаар шагнагдлаа:
- Алтан гадас одон
- Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
- ЭМЯ-ны “Жуух бичиг”
- АИТХ-ын “Иргэний төлөө” медаль
- АИТХ-ын “Жуух бичиг”
- Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”
- Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”
- Баян-Өндөр сумын ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”
- Баян-Өндөр сумын Засаг даргын “Жуух бичиг” зэрэг шагналуудаар тус тус 37 хүн шагнагдлаа.
Эрүүл энхийн манаанд зогсож, хүн ардынхаа төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баярын халуун мэнд хүргэе!






