ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр хуралдан, 2026 онд “Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар” уриан дор ажиллах зорилгоо тодорхойлж, хийх ажлуудаа хэлэлцэв.

Салбарын хөгжлийг тодорхойлох, цаашид хийх ажилд чиглэл болох нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, ялангуяа эх хүүхдийн тусламж, салбарын хүний нөөцийн хөгжил, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт-даатгалын бодлогын илтгэлүүдийг хэлэлцүүлж, 2025 онд хэрхэн ажилласан талаарх хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцууллаа.