
“Эрдэм шинжилгээний хурал-2026”
“Олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан жил бүр уламжлал болгон сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд судалгаа шинжилгээний ажлыг нэмэгдүүлж, мэдлэг чадварыг хөгжүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, шинэ бүтээл, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор “Эрдэм шинжилгээний хурал-2026” амжилттай зохион байгуулагдлаа.Энэхүү эрдэм шинжилгээний хуралд нийт 50 судлаачийн 13 илтгэлийг хэлэлцүүлэн:
Тэргүүн байр: “Мэндцэцэн” ӨЭМТ-ийн судлаач С.Батзаяа, С.Цэенрэгзэн, С.Хишигжав, Э.Одгэрэл, Б.Эрдэнэцэцэг

Илтгэлийн сэдэв: “0-3 насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэхэд товлолт үзлэгийн хамрагдалт болон эцэг, эхийн оролцооны нөлөө”
Дэд байр: Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төвийн судлаач Г.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхтуул, Р.Отгонжаргал, Д.Мөнхсоёл, Д.Одгэрэл

Илтгэлийн сэдэв:” Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн эрт сэрэмжлүүлэх үнэлгээ ба эмнэлзүйн эрсдэлийн түвшин”
Гутгаар байр: Бүсийн оношилгоо эмчилгээний төв Нэгдсэн лабораторийн тасгийн судлаач О.Одгэрэл, С.Бадам, Г.Номин-Эрдэнэ

Илтгэлийн сэдэв: “Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх шинжилгээнд MRSA илэрсэн байдал болон ДЕКОЛОНИЗАЦИ хийгдсэн үр дүнг судалсан нь” илтгэлүүд тус тус шалгарлаа.
- Танин мэдэхүйн гэгээн зам тань гэрэлтэж
- Туурвисан бүтээл бүхэн тань хүн төрөлхтний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж
- Судалгааны их үйлс тань үргэлж өндрөөс өндөр өөдлөн дэвжих болтугай




