
Шалгалт өгч буй нийт сувилагч нартаа өндөр амжилт хүсье!
2026 оны сувилахуйн мэргэшлийн ахлах, тэргүүлэх зэрэг горилох онолын шалгалт улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Шалгалт 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цагт ЕБС-ийн 20 дугаар сургуулийн сургалтын танхимд ubt.mn цахим шалгалтын системээр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн шалгалтад ахлах зэрэг горилогч 24, тэргүүлэх зэрэг горилогч 6, нийт 30 сувилагч хамрагдаж байна.





