СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Эрүүл мэндийн газарт Салбарын санхүү, бүртгэл мэдээлэл, нягтлан бодохын ажилтан ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • Харьяа салбар нэгжүүдэд нягтлан бодох бүртгэлийн хууль, анхан шатны маягт, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих
  • Холбогдох тайлан, балансыг хугацаанд нь гаргах, нэгтгэх, хүргүүлэх
  • Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
  • Сар, улирал, жилийн санхүүгийн мэдээ, тайланг гаргаж нэгтгэн мэдээлэх
  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар, төрийн сан, статистикийн тайланг хугацаанд нь хүргүүлэх
  • Санхүүгийн баримт бичгийг хууль, журмын дагуу бүрдүүлж архивлах
  • Байгууллагын үндсэн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих
  • Касс, аж ахуй, шатахуун, сэлбэг хэрэгсэл, хөрөнгийн тайланд хяналт хийх

Тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Нягтлан бодогч мэргэжилтэй
  • Мэргэшсэн нягтлан бодогч байх
  • Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх
  • Компьютерийн өргөн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай
  • Асуудалд судалгаа, дүн шинжилгээ хийж, шийдвэрийн хувилбар боловсруулах чадвартай
  • Ажлын явц, үр дүнг тайлагнах чадвартай
  • Багаар ажиллах, мэдлэг мэдээллээ хуваалцах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Шинийг санаачлагч, хариуцлагатай, төрийн албан хаагчийн ёс зүйг баримталдаг байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /CV/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /ажлын туршлага нотлох баримт/
  • 1 хувь цээж зураг

Материал хүлээн авах хугацаа:

  • 2026 оны 04 сарын 24-ны өдрөөс 05 сарын 03-ны өдөр хүртэл
  • Холбоо барих: Хүний нөөцийн мэргэжилтэн Утас: 99212621
  • Хаяг: Захиргааны 4-р байр 2 давхар Эрүүл мэндийн газар