
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар:
Шүлхий өвчин нь салаа туурайтныг өвчлүүлдэг богино хугацаанд хурдан тархах өндөр эрсдэлтэй гоц халдварт өвчин юм.
Шинж тэмдэг:
- Халуурах, номойрох
- Амнаас шүлс их гоожих
- Ам, хэл, буйл, хамар орчим цэврүү үүсэх
- Туурай завсар болон туурайн ирмэгээр шарх, цэврүү гарах
- Доголох, хөл өвдөх
- Тэжээл, усанд дургүй болох
- Сүүний гарц огцом буурах
- Төл мал сульдах, гэнэт хорогдох эрсдэлтэй
Иймд иргэд, малчид та бүхэн дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
- Малын эрүүл мэндэд тогтмол хяналт тавьж шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай тусгаарлах;
- Мал, амьтны шилжилт хөдөлгөөн, худалдан авалт, тээвэрлэлтийг хяналттай зохион байгуулах;
- Малын хашаа хороо, худаг ус, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжид тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийх;
- Мал сүргийг товлолт вакцинжуулалтад бүрэн хамруулах;
- Өвчтэй болон сэжигтэй малын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх, худалдаалах, тээвэрлэхээс татгалзах;
- Сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд холбогдох мал эмнэлгийн байгууллага, орон нутгийн удирдлагад шуурхай мэдээлэх.
Иргэд, малчид та бүхэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд мөрдөн ажиллаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж байна.

